Солонгос ба Филиппин улс

Terguunjargal Jane
2 min readSep 18, 2020

--

Монголчууд Монголд л амьдрал болохгүй байна гэж гомдоллодог шиг Солонгосчууд ч бас Солонгост л амьдрал болохгүй байна гэж эх орноосоо дүрвэхийг хүсцгээдэг. Тэдний амнаас “хэцүү байна”, “амьдрал хэцүү байна” гэсэн үг цаг минут тутамд урсах нь өөрийн болж бүтээд буй амьдралаа бусдад гайхуулахгүй байх оролдлого буюу даруухан загнаж байгаа соёлын нэг хэлбэр ч гэж харж болно. Ямартай ч ерөөс хэцүү биш жижиг зүйлийг хэцүү байна гэж үглэх нь инээдтэй санагддаг юм. Солонгосчууд стрессийн дархлаагүй дасан зохицох чадвараараа тааруухан ч хичээл зүтгэл тууштай байдлаараа хэнийг ч дагуулдаггүй. Өрөөнд хамгийн сүүлд үлдсэн хүн ялагч болдог гэдгийг би тэднээс хардаг.

Тэд Америк тэргүүтэй орнуудад зуу зуун жилийн өмнөөс цагаачлан хэд хэдэн үеийг элээсэн болохоор одоо тэдний царайг Холливудын киноноос харах нь элбэг. Тэд мөн Зүүн Өмнөд Азийн орнуудад ихээхэн ажиллаж амьдарч томоохон бизнес эрхэлцгээдэг. Сүм, цэцэрлэг, орон сууц борлуулалтын газар гээд бүх юмаа аваад очсон байдаг. Бэлэн гоймон, хямдхан углааш, драма, сөжүгээ мөн мартаагүй.

Тэд Англи, Америк явахынхаа өмнө Филиппинд Англи хэл сурцгаадаг. Гэхдээ ихэвчилэн наргиж цэнгэж бодит амьдралтай танилцдаг мэт. Оюутнууд нь сайхан шоудцгаана. Хэнхэгдүү этгээдүүд ч ялгаа юун задарна. Хангүг бизнес эрхлэгчид зах зээлээ булаацалдсанаас үүдэн хэт их мөнгөтэй, амжилттай нэгнээ захиалгаар алуулах( амыг нь егүүтгэх) хэрэг хүртэл гардаг.

Филиппиний цагдаа нарт хүртэл дарамтлуулан цагдаагийн байранд нэгэн Солонгос бизнес эрхлэгч харамсалтайгаар амиа алдсан тохиолдол 2018 онд гарч байсан. Филлипинчүүд Солонгосчуудыг алаад байгаа юм биш өөр нэг Солонгос хүний захиалгаар л захиалгат аллага хийгээд байдаг юм гэж хүмүүс хэлдэг юм байналээ. Тэр нь бас үнэхээр амархан. Хаа нэгтэйгээс буутай мотоциклтэй нэгэн гарч ирээд л буудчихдаг тийм хямдхан амь. Ерөнхийлөгч Дутертогийнхоо дарангуйллын маягийн бодлогийг нутгийнхан ч дэмждэг юм шиг санагдсан. Цагаан тахалд живсэн нийгмээ цэвэрлэхэд тэдэнд ташуур хэрэгтэй гээд хайр найргүй буудчихдаг юм гэлцэнэ. Харсан биш би яахин мэдэх билээ. Гэхдээ алуулж байхдаа таарсан тэнэг зүйлс хийдэг нөхдүүд нь өчнөөн саяаараа. Филиппинд хүний амь төдийлөн үнэ цэнэтэй биш. Мотоцикл дээрээс хэн нэгнийг буудах нь тэдний хувьд энгийн л үзэгдэл. Хаа ч явсан буутай хамгаалагчид цүнхийг чинь шалгана. Аюултай санагдаж байгаа биз. Гэхдээ үгүйээ.

Эндээс л би энх амгалан байдал өөрөөрөө байх мэдрэмжийг олдог юм.

Би Филипин нутгаас Монголчуудад зохиролтой хоол хийгээд бидэн шиг залхуу аажуу уужуу занг нь их ажигладаг. Хаана ч таарсан Филиппин хүний сэтгэлийн цаг агаар их таалагддаг. Ойлголцоход тун амар. Царай зүс бие хаа сайтай, мөн их авъяаслаг ард түмэн.

Тэд яг чи яаж хандана чамд тэгж ханддаг.

Хичнээн мөнгөгүй ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө сонголт хийдэг хүмүүс гэж найз маань хэлж байсан нь мартагддаггүй.

Тэд Солонгосчууд шиг хэтэрхий болгоомжлолтой хэврэг инээдгүй, тэд Монголчууд шиг өлөн нүдгүй, тэд харин сониуч харцтай.

Сөүл хот

Т.Тэргүүнжаргал

2019 он

--

--