Чиний нүдээр хорвоо ямар харагддаг бол…

2020 оны 10 сарын 11 өдөр

Terguunjargal Jane
2 min readOct 21, 2020
Photo by Noah Buscher

Өнөөдөр шүлгийн ном уншив. Намайг гайхшруулах ид шидийг хайсан юм. Гайхалтай үгс, гэрэлтсэн харц, гар дээр минь үнсэх үнсэлт, тайван инээмсэглэл, тайвшрал бас эрх чөлөөг мэдрүүлэх жаргалтай хором мөчийг хайсан юм. Цаасан дээр бодол минь амилчихсан байгаасай, ар Монголын алдарт Өлзий Төгс аль хэдийн бодлуулыг маань биччихсэн байгаасай гэж хүссэн юм.

Гэхдээ хайсан зүйлээ олсонгүй.

Энэ зохиолч бид хоёрын хэлбэр дүрс нар сарны тухай бодол тун өөр юм.

Шүлэгнээс би гайхамшгийг л хайдаг. Өөр юуг хайх билээдээ яг үнэндээ. Гайхширмаар гоё зүйлийг, намайг ойлгосон эсвэл шүүмжилсэн мэдрэмжийг олж уншихгүй л бол яах гэж хэн нэгний хэдэн жилийн өмнө бичсэн хэлбэр дүрсгүй үгсийг уншихавдээ.

Гэвч би өдөр бүр гайхамшиг тохионо гэж итгэдэг. Гэрээсээ гараад эргэн тойрны бүх юмнаасаа алхах бүртээ хэн нэгэнрүү харах бүртээ энэ мөн болвуу тэр мөн болвуу тэр өнөөдөр намайг хайж яваа болвуу хэмээн боддог.

Би гайхамшгийн тухай бодох мөрөөдөх дуртай.

Харин яг эсрэгээрээ хэтэрхий бодит байдалд дургүй болчих вий амьдрал, мөнгө байр сав, цалингийн тухай хичээх хэрэгтэйг мэдэж байгаа атлаа нөгөө мөрөөдөлдөө умбаад мангуурах вий гэж санаа зовж байна. Энэ номноос өөрийн биеэ гаргаж авахыг хүссэн юм гэвч би алгаа.

Өлзийтөгсийн шүтэн бишрэгч явсангүйд өршөөнө биздээ.

Ном нь эрх чөлөөтэй байх урлаг буюу шинэ ном.

10сар 11 өдрийн тэмдэглэл.

Т.Тэргүүнжаргал

--

--