Terguunjargal Jane
1 min readJan 23, 2024

Бодлоо удирдах дасгал

Би байнга нэг ижил автобусны буудлаас автобус хөлөглөдөг юм. Эндээс урт ногоон лимузен маань намайг ирж авахыг хүлээн ганцаар суух нь олонтаа.

Энэ автобусны буудал гүүрний доор байрладаг ч ойр орчимд ногоон байгууламж байхгүй тул үргэлжийн саарал өнгөөр дүнсийдэг. Харин би сандал дээр суугаад урсан өнгөрөх машинуудыг ажиглан суугаагаар өөрийгөө төсөөөлнө.

Зам дээр хэр олон машин байна, машин дотор хэн байна гэдгээс үл хамааран тэднийг зүгээр урсан өнгөрөхийг харан сууна. Хэрэв машинуудыг нарийвчлан анхаарч детайлруу орох гээд байвал бодлоо эргүүлэн авчирч урсан өнгөрч буй машинуудыг ажиглахаа үргэлжлүүлнэ. Бидний бодлууд бол эдгээр зам дээрхи машинууд юм. Тэд ирж л байдаг явж л байдаг. Бодлууд биднийг сөрөг мэдрэмж үйл хөдлөлрүү хөтөлдөг. Нэг машин дээр хэт анхаараад байвал бусад машинуудын хөдөлгөөнд саад хийнэ. Улмаар зам түгжирч сэтгэл санаа тавгүйтнэ.

Харин би бодлуудаа ажиглана. Анхаарал сарниад тэнэж одвол анхаарлаа амьсгаа дээрээ авчирна. Энэ маягаар бодлуудаа ажиглах хоорондоо амьсгаа дээрээ төвлөрнө. Урсан өнгөрөх машинуудыг явуулна.

Лимузен маань иртэл миний даалгавар бол хэрхэн би тэр бодлуудтайгаа холбогдож байна вэ гэдгийг ажиглах явдал юм. Муу бодлыг хүчээр сайн руу эргүүлэх гэхгүйгээр муухай бодлуудыг ч ажиглана.

За тэгээд өнөөдөр зам хэр их түгжирч байнадаа?

Сөүл хот, Тэргүүнжаргал Jane