Талархал

Full moon

Terguunjargal Jane
1 min readJun 15, 2022

Өглөөний мэнд. Өглөө кофе аваад такси барих гээд хэсэг алхав. Байдаг л нэг Уланбатур хотын нэг өдөр эхлэнэ. Цаг агаар, нарны гэрэл, хүмүүс гээд бүгд л сайхан санагдана. Зарим өдөр сэрэхээр өмнөх өдрүүд дуусаагүй мэт, тэр амьдрал л үргэлжлээд буй мэт санагддаг бол өнөөдөр тэгсэнгүй. Цоо шинэ цав цагаан өдөр шиг санагдаж байна. Амьдралд минь байгаа бүхэнд маш их талархалтай байна. Чамайг ч гэсэн үүнийг уншаад зүгээр л талархаасай гэж хүсэж байна.

Талархал нь асар их тайвшрал авчирдаг.

Орчлон ертөнцийн хүч чиний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр ажиллаж байгаа гэдэгт итгээрэй. Тэр чамруу зөв газар зөв хүнийг чинь илгээнэ. Бүх үйл явдал шалтгаантай тохиолддог. Харин түүнээс чи ямар нэг орчлон ертөнцийн илгээж байгаа дохио байгааг олж харж таних хэрэгтэй. Алдаагаа битгий давтаарай. Аажмаар тайвнаар бас талархалтай урагшлаарай.

Маш олон жилийн гайхалтай үйл явдлууд чамайг хүлээж байгаа шүү.

Өнөөдөр бол зөвхөн өнөөдөр биш юм. Өнөөдөр бол өөр нэг амьдралын эхлэл, аль нэг амьдралын төгсгөл шүү.

Jane from Ulanbaturshi

--

--