Хэрхэн өөрийгөө уучлах вэ?

Яаж өөрийгөө уучлах вэ?

Terguunjargal Jane
3 min readMar 13, 2022

Ханой хотын Ной Бай онгоцны буудал

2019.4.2 өдөр

Амьдралдаа анх удаа 2$ сникерс авч идэв.

Гартаа атгасан хэдэн Донгоор стресствэл, жаргалтай байвал, эсвэл зүгээр амттан идмээр үедээ үргэлж иддэг донатаа авч идэв. Гуниг гутрал мэдрэх үед амттай зүйл идэхээр түрхээ зууртаа намдаадаг юм.

Гэвч энэ удаа илүү их чихэр идмээр байсан тул тэрхүү үнэтэй гэх тодотголтой сникерсээ аваад ганцаар суув.

Энд таньдагаас би л байх шив. Бусад бүх зүйл харь элгийн тэс ондоо байлаа.

Буцах цаг болжээ.

Би нэлээдгүй удаан бодон шийдэж ядан байж Вьетнамд хөл тавихдаа инээд алдан сэтгэл хөөрөн явсан бол энд өнгөрүүлсэн хэдэн өдөрт хэдэн жилд аваагүй хэцүү мэдрэмжүүдтэйгээ тулав.

Чухамдаа би гээч хүн хэн гээч вэ гээд өөрийгөө огтоос танихаа байлаа.

Ха Ной хот тун аятайхан санагдахын дээр хоёрдогч Хятад гэгдэх тэдний амьжиргааны түвшин бодсоноос минь өндөр байлаа.

Цуг явсан хэсэг нөхөдтэй хоол эргүүлэхэд ойр хавиар сэлгүүцэн байхад:

Гүүглэ орчуулагч ч биднийг орчуулж чадаагүй.

Аргаа ядсан найз маань “food,food” гэх нь одоо ч нүдэнд инээмсэглэл төрүүлнэ.

Бид өлсөж байна бидэнд хоол өгөөч гэх хэсэг бүлэг өнгө зүс өндөр нам өөр гадаадуудыг ч тэд их шинжих аж.

Би хааяа зүүн өмнөд Азийн оронд ирэхээрээ яаж эдгээр улс оронд амьдрах вэ?

Юу хийж болох вэ? зэргээр ихээхэн боддог юм.

Олон зүйл хийж амьдрахсан дан ганц нэг газраа гацахгүй дэлхийн хүн болж сэтгэж амьдрахсан.

Би тэнд маш олон буруу зөв нь үл ялгагдах шийдвэрүүдийг гаргав.

20000 дэвсгэртээ 5000000 тай андуураад тавиад туучихав. Гудамжинд алхаж яваад төөрнө. Төөрөх төөрөх төөрөхдөө буруу зүгт нь яваад буцаж такси олохдоо шуналтай мотоциклчны аманд орж өг гэсэн мөнгийг нь сарвайх хэрэгтэй болно. Тэр үнэхээр тэр мөнгийг аваад баяжих боловуу гэхээс цухалдсан би “чи наад мөнгөтэйгээ баяжихгүйээ” гэх мэтээр хэгжүүн үг урсгах нь англиар “а” гэхгүй мань эр юугаач ойлгох билээ.

Буруу шийдвэр гаргаад олигтойхон байж чадаагүй учраас буцах замын зардлаа хоёр гурав нугалах ёстой болсонби өөрийгээ тэрүүхэн хоромд шийтгэнэ.

Хааяа хүний харцнаас айн дальдчих бол хааяа хүний харцыг хайн нэхнэ.

•Яаж өөрийгөө уучлах вэ?

  • Яаж үнэ цэнэдээ хүрсэн сонголтыг хийх вэ?
  • Яаж юугч тоохгүй юм шиг бүгдийг мэддэг юм шиг байх вэ?
  • Яаж зоригтой өөрийнхөө төлөө зогсох вэ?
  • Яаж сэтгэл зүрхээ чандлан хатуужуулж ирж буцах энэ их олон хүний урсгалд дасах вэ?
  • Яаж сэтгэлээр өөдрөг байж яаж хааяахан хөгжилтэй байж сурах вэ?
  • Бас яаж намайг ойлгох түүнийгээ олох вэ?
  • Яаж хайрлагдаж хайрлаж сурах вэ?

Хааяа хүмүүст итгээд хамаг амьдралын үнэнгээ тоочиход тэд миний өчүүхэн түүхийг ам уралдан ярьхыг мэдсэн би дотроо “би өөрөө хадгалаагүй нууцыг өөр хүн яаж хадгалах билээ” гэж бодно. Тэгээд л дотроо өөрийгөө дахин шийтгэнэ.

Дахиж хүнд итгэж зүрх сэтгэлийн гэгээн нандин түүхээ хуваалцахгүй гэж бодно.

Гэвч муу бүхэн таарахад, муу хүмүүстэй учирсанаар өөрийн сэтгэл зүйгээ идүүлээд байх юмдаа.

  • Хэрхэн өөрийнхөө эмзэг талуудаа байгаагаар нь хүлээн авах вэ?

Би тэгвэл өөрийнхөө гаргасан буруу шийдвэрүүдээ байхгүй гэж итгэх хэрэгтэй юм уу?

Би үнэхээр санасандаа хүрэхгүй байна.

Юуг ч зөв сайн хийхгүй байна.

Одоо тэгээд засаялдаа.

Сайн байя.

Чанга хатуу байялдаа.

Үгүй ээ, Чанга хатуу биш, сэтгэлийн гэрэл гэгээтэй л баймаар байна.

Бид нар бол бидны үйлдсэн алдаа биш юм.

Өөрийгөө өөрийнхөө хийсэн ганц хоёр буруу үйлдлээр дүгнэж, сэтгэл санаагаа сүйрүүлэх хэрэггүй ээ.

Хааяа зүгээр л толгойноосоо гарчихвал бүх юм амар.

Толгойн дотроо өөрийгөө тарчлаагаад, сэтгэл санаагаар унагах зүйлээ зөвхөн өөрөө хийгээд, үгийн муугаар өөрийгөө жадлаад байх хэрэггүй юм байна аа.

Алдаанаас бид нар суралцдаг.

Алдаа биднийг хүчтэй болгодог.

Тийм болохоор өөрийгөө уучилмаар байна.

Тэгвэл л урагшаа алхах гээд байна.

Үгүй бол гунигтай дурсамжууд байнга гараас чангаах юм өө.

Jane with hope

Ulanbaturishi.

--

--