Үүл

Terguunjargal Jane
1 min readSep 14, 2022

--

Алтай Таван Богд- Малчин оргилд

4000 метрээс дээш өндөртэй уулс үргэлж мөнх цастай байдаг. Тэрхүү үүлнээс дээш сүндэрлэх өндөр оргилуудад хүн жинхэнэ тэмцэл, адал явдал, хэцүү бэрхийг туулж үхэл сэхлийн даваан дээр хүрдэг. Чухамхүү тэнд л хүн өөрийгөө ялж, байгалийн болон дотоод сэтгэлийнхээ хамаг сайхныг тольддог.

Харин намхан ууланд авирахад төдий л бэрхшээлгүй, харагдах байгалийн гоог мэдрэх нь ч бага.

Энэн лугаа хүн сэтгэл дотроо сүндэрлэх олон мөнх цаст оргилд авирдаг.

Өөртөө итгэлтэй байдлын уул, амжилтын уул, мөнгөний уул, хайрын уул гээд л маш олон оргил өөд бид мацдаг.

Амжилтыг саад бэрхшээлгүйгээр төсөөлөхийн аргагүй шиг өндөр уулсыг үүлсгүйгээр төсөөлөхын аргагүй юм.

Өөртөө итгэлтэй болохын тулд өөртөө эргэлзэх эргэлзээг, амжилтанд хүрэхийн тулд сорилтуудыг, мөнгөтэй байхын тулд үрэлгэн зангаа, хайр сэтгэлд амжилттай байхын тулд үнэнч бус сэтгэлийг ялах хэрэгтэй болдог.

Үүлс бол бидний айдас, сорилтууд, тодорхойгүй байдал, тухтай бүс юм. Эдгээрийг чухамхүү ялж байж л оргилд хүрнэ.

Сорилтуудыг ялснаар бид сэтгэлийнхээ жинхэнэ гоо сайханд хүрч, өөртөө итгэлтэй амжилттай, санхүүгийн тогтвортой байдалд хүрч, хайр сэтгэлд амжилттай байх билээ.

Сэтгэлийн гүнд орших үүлс халхлан сүндэрлэх уулсыг шинээр нээж оргилд нь гарах боломж хүн бүрт бий.

Харин та өндөр уулсыг биш үүлсийг ажиглаарай.

Үүлс бол хамгийн том газарчид юм.

Хаана үүлэрхэг байна тийшээ явах хэрэгтэй гэсэн үг юм.

--

--